1-р алхам: Нэг хүн дээд тал нь 10 ширхэг айргийг авч явах боломжтой. Айргийг Fresh pack захиалга хийж хүргэлтээр авах, эсвэл өөрт байрлах Дэмбээ BOX-оос худалдан авах.
2-р алхам: Айргийг -10С градуст хөлдөөхгүй зайрмаг үүсгэх хэмжээнд 1 цаг орчим байлгах.
3-р алхам: Зөвхөн ачаа тээшинд цохигдохоос сэргийлж хийнэ.
4-р алхам: Өөр орны хил дээр шалгаж асуусан тохиолдолд Mongolian Traditional food, Fermented mare’s milk шошго, мөн ISO9001:2018 чанарын тэмдэгтийг харуулж өөрөө хэрэгцээнд авч яваагаа хэлэх хэрэгтэй.

5-р алхам: Айргийг үргэлж 0-5С градуст хадгална. Одоогоор Дэмбээ айраг Өмнөд Солонгос, Хятад, Энэтхэг, АНУ, Турк, Швед, Вьетнам, Япон улсуудад амжилттай очсон байна. Жич: Шалгасан тохиолдол гараагүй.
