Бидний тухай

Эко тэргүүн фактор ХХК нь Булган аймгийн Могод суманд 2024 онд үүсгэн байгуулагдаж нутгийн малчдаас түүхий эдээ худалдан авч гүүний сам, айраг боловсруулж чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа билээ. Айрагны үйлдвэр маань хагас болон бүтэн автомат тоноглолтой, жилд 200.000тн үйлдвэрлэх хүчин чадалтай. Жилийн 4 улиралд тасралтгүй үйл ажиллагаа явуулдаг. Одоогоор 10 гаруй ажилтантай. Ажилчдын 80 орчим хувийг сумын иргэдээс бүрдүүлж, орон нутагт хуулийн дагуу татвараа төлж нийгмийн хариуцлагын хүрээнд тодорхой ажлуудыг зохион байгуулан ажиллаж байна.

Эрхэм зорилго

Эрүүл чийрэг монгол хүнийг бүтээхэд үндэстний уламжлалт ундааг дэвшилтэт технологид ашиглан шинэ үеийн хэрэгцээнд нийцүүлэн зах зээлд нийлүүлэх.

Алсын хараа

Үндэсний уламжлалт ундааны ач холбогдлыг өв соёлтой хослуулан нийгэмд таниулж өдөр тутмын хүнс болгох, эсэг ундааны бүтээгдэхүүний төрлийг нэмэгдүүлж олон сонирхогч талын хэрэглээнд нийцүүлэн хөгжүүлэх.